Monday, February 23, 2009

Нийслэлийн МАХН-ын хороо гэж...

Нийслэлийн МАХН-ын хороо саяхан хуралдан гишүүдийнхээ тоог нэмж, ахин “шинээр” сонгоод авсан билээ. Хороон даргыг хольж солих хор хэрхэн найруулагдаж, дээгүүр доогуургүй гүйлдэж, холбоотон сүлбээтэнгүүдийн уулзалт учралууд Монголдоо ч багтахгүй хилийн дээс алхан хийгдэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л шуугиад авсан.
Намаа шинэчлэнэ гэж дор бүртээ л ярьцгааж, намын хороонд гишүүнчлэгдэх гэж “том жижиггүй” хошуурцгаах нь урьд нь бараг хэнд ч тоогддоггүй байсан нийслэлийн МАХН-ын хороо сонирхлын халуун цэг болж буйг харуулаадахав.
Төр захиргааны аппарат уу? Намын аппарат уу?

Нийслэл Улаанбаатар хотод МАХН-ыг төлөөлөх эрхийн төлөө намын “томчууд” буюу судлаач сэтгүүлчдийн нэрлэдэгээр МАХН дахь бүлэглэлийн “толгойлогчид” болох С.Баяр, М.Энхболд нар, Н.Энхбаяр харин Монгол улсын ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай учир өөрийн биеэр бус “итгэмжит төлөөлөгч”-дийгөө сойж, тэднийгээ ч шингээгээд авсан билээ. Нийслэлийн намын хороонд төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ, ЗГ-ын гишүүд, яам агентлагийн дарга нар нийт гишүүдийн 20%-ийг эзэлсэн байх юм. (159 хүнээс шүү дээ). Уг нь намын дүрмэндээ аймаг, нийслэлийн намын хороо нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд л намын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ИТХ-д нэр дэвшүүлэх, ИТХ дахь МАХН-ын бүлэгт чиглэл өгөх үүрэгтэй байх юм. Гэтэл улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ёстой эдгээр төрийн өндөр албан тушаалтнууд, намын дээд байгууллагын нөхдүүд нийслэлийн /орон нутгийн/ намын хороонд юугаа хийж явдаг нь ойлгомжгүй. Улс төрийн “супер” зүтгэлтнүүд МАХН-ын томчууд биеэр морилж байхыг бодоход Нийслэлийн МАХН-ын хороонд тэдний сонирхлыг татах зүйл бишгүй л байдаг бололтой. Магадгүй удахгүй болох УИХ-ын сонгуульд ялж гарах эсэхдээ эргэлзээд ийшээ зүтгэсэн байж болох л юм. Дүрмэндээ бол Нийслэлийн МАХН-ын хорооны гишүүд УИХ-д биш НИТХ-д нэр дэвшүүлэх эрхтэй байдаг юм билээ. Гэтэл эдгээр эрхмүүд намынхаа дээд хийгээд дунд шатны байгууллагын аль алинд нь харъяалалтай байх юм. Намынх нь дүрмээс хоёуланд нь байж болно гэдэг заалтыг олж харсангүй.

Нэгэнт МАХН-ын хороо маань “нийслэлийн” гэсэн тодотголтой юм чинь нийслэлийн төр, захиргааны албан тушаалтнууд энд багтаж байхад юу нь буруу байх вэ гэж өмөөрч болмоор. Угаасаа ч энэ албан тушаалтнууд 15%-ийг нь эзэлчихсэн байна лээ. Гэтэл дүүрэг хороодын төр захиргааны аппаратынхан, тодруулж хэлбэл 7 дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга гээд бусад дээгүүр албан тушаалтнууд, бүр хороон дарга нар хүртэл нийслэлийн МАХН-ыг төлөөлж явах юм. Бас ч үгүй 20%-ийн бүрэлдэхүүнтэйгээр. Уг нь дүүрэг, тэр ч бүү хэл хороодын хэмжээнд намын хороо нь ажилладаг юм билээ. Тэндээ ажлаа сайн гүйцэтгээд нэгээс хоёр шат өгсөж нийслэлд намаа төлөөлж суудаг бололтой. Ер нь хараад байхад нийслэлийн МАХН-ын хорооны гишүүдийн 61% нь Монгол улсын Засаг захиргааны албыг хороо, дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд төрийн жинхэнэ албан хаагч нэртэйгээр хашиж байх юм. Өөрөөр хэлбэл хоёр хүн тутмын нэг нь дарга. Ийм “амжилттай” ажиллаж байж бүгд л дарга болох гэж зүтгэцгээнэ. Цэрэггүй дарга нар юу хийж, ямар амжилтанд хүрч чадахыг нэг бодож үзмээрсэн. Албан тушаалд хүрэх, тэндээ үлдэхийн тулд намаа ялуулах хэрэгтэй, иймээс л тэд намаа ялуулахын тулд ямар ч зүй бус үйлдэл хийж, хэний ч эрх ашгийг уландаа гишгэхээс сийхгүй болчихсон байдаг. Ийм нөхцөлд эдгээр нөхдүүд улс орны ажлыг сайн сайхан авч явах нь юу л бол. Ер нь бол аль нь үндсэн ажил үүрэг вэ гэдгийг ялгаж зааглах цаг болчихжээ. Төрийн жинхэнэ албан хаагч албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар намын ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хуулиар хориглосоныг энэ нөхдүүд хэр зэрэг дагаж мөрддөг юм бол?

Нутгийн өөрөө удирдах байгууллага уу? Намын удирдах байгууллага уу?


Нийслэлийн иргэдийг төлөөлж 40 “иргэн” сонгогдсоны 34 нь мөн л нийслэлийн МАХН-ын хорооны гишүүд. Тэгээд бас болоогүй ээ. Нийслэлийн бүх дүүргийн ИТХ-ын дарга нар байж байна. Иргэдийг төлөөлөн сонгогдчихоод, тэдний төлөө ажиллаж чадаж байгаа бол хамаа алга. Ажиллаж чадаж байгаа эсэхийг мэдэхэд тун амархан, зүгээр л гараад Улаанбаатар хотыг нэг харчихад л болно. Тэгээд л эд нар юу хийж суудагийг мэдэх шаардлага аяндаа ундраад эхэлнэ дээ. Сөрөг хүчин болох АН-ын бүлгийнхэн НИТХ юу ч хийдэггүйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаг юм билээ. Арга ч үгүй биз дээ, намын хороо нь тухайн орон нутаг дахь ИТХ-ын бүлэгтээ чиглэл өгөх ёстой юм чинь (МАХН-ын дүрмээрээ). Ингээд л иргэдийн эрх ашиг намын эрх ашгийн ард хоцорч байгаа юм даа. Улс орны хөгжлийн төлөө намууд бодлогоо тодорхойлоод хүч үздэг л юм байгаа биз. Яах гэж ингэж мөрөөрөө яваа нутгийн өөрөө удирдах ёсон руу “хөлөө дүрж”, “улстөржүүлж”, үйл тамыг нь үзэн хагаралдуулж, хөгжлийн хурдыг нь боомилж байдаг байнаа. Уг нь нутгийн өөрөө удирдах ёс гэдэг чинь төрд “нэг зүйл” хэт төвлөрөхөөс сэргийлсэн, иргэдийн хяналтын байгууллага шиг л санагдах юм (Үндсэн Хуулийн үзэл баримтлалаар бол). Эсвэл нэгэнт сонгогдоод буруу зөвөө хийчихсэн хүмүүс өөрсдийн булхайгаа дарах гэж, жинхэнэ иргэдийн тэдэнд тавих хяналтыг сааруулах гэж өөрсдөө болоод “итгэмжит төлөөлөгч”-дөө энд зүтгүүлж, шургуулж явна уу? Ер нь энэ МАХН-ын хороод намын бодлогыг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах байгууллага уу? Эсвэл орон нутагт “улс төр” хийдэг байгууллага уу?

Иргэд үү? Эсвэл...
Нийслэлийн МАХН-ын хорооны бүтцийг 1. Төр захиргааны аппаратынхан, 2. Нутгийн өөрөө удирдах байгууллагынхан, 3. Бизнесменүүд, 4. Намын аппаратынхан гээд ерөнхийд нь хуваачихаж болоод байгаа юм. МАХН өөрийгөө ...иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллага... гэж тодорхойлсон байдаг. Гэтэл нийслэлийн МАХН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд жирийн иргэн байхгүй гэхэд болно. Учир нь аль нэг албан тушаалтан даргыг юмуу, иргэдээс бус намаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийг жирийн иргэн гэж нэрлэмээргүй. Бизнес хийдэг иргэн яагаад байж болохгүй гэж хэмээн эсэргүүцэж болох ч эдгээр бизнесменүүд дарга болох хүсэлтэй эрхмийг санхүүжүүлээд зөвхөн өөрийн эрх ашигт нийцсэн үйлдэл хийдэгийг нийслэл тойрсон газрын, эд хөрөнгийн болон бусад маргаанууд, монополь бизнес бэлхнээ харуулна. Намын үүрийн дарга иргэн биш юмуу гэж асуух байх. Гэтэл нийслэлийн бүх үүрийн дарга нарын 90% нь хорооны засаг дарга байдаг. Ингээд л МАХН-ыг дэмжигч жирийн иргэний дуу хоолой энд алга байгаа биз.

Нийслэлийн МАХН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг энэ мэт лавшруулаад хараад байвал хууль дүрмээ зөрчсөн, шударга ёсонд үл нийцсэн, тэр бүү хэл МАХН-ыхаа дүрмийг хүртэл зөрччихсөн байна.

2008 оны 4-р сар.


НИЙСЛЭЛИЙН МАХН-ЫН ХОРООНЫ ГИШҮҮД:

1. Т.Билэгт - НЗД бєгєєд УБ хотын захирагч
2. Ц.Мєнх-Оргил - УИХ-ын гишvvн, Хууль зvйн сайд
3. Л.Найдан - НИТХ-ын тєлєєлєгч,Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Дүүргийн МАХН-ын хорооны дарга
4. Н.Баяртсайхан - УИХ-ын гишvvн
5. Д.Совдоо – Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга
6. Ц.Сандаг-Очир – Багануур дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
7. С.Баяр - МАХН-ын дарга, Монгол Улсын Ерєнхий сайд
8. А.Амарсайхан - Сvхбаатар дvvргийн Засаг дарга
9. Д.Баатарзориг - Нийслэлийн Засаг даргын орлогч
10. Ж.Жанцан - НИТХ-ын тєлєєлєгч, “Монгол шуудан” ХК-ийн захирал
11. С.Батхуяг - Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга
12. Т.Ганди - УИХ-ын гишvvн
13. Д.Дэмбэрэлдаш – Баянгол дүүргийн ИТХ-ын дарга
14. Ц.Энхболд - Багануур дvvргийн МАХН-ын хорооны дарга
15. Б.Батнасан - Баганхангай дүүргийн намын хорооны дэд дарга
16. Д.Тэрбишдагва - УИХ-ын гишvvн
17. С.Энхбаатар - Нийслэлийн татварын газрын дарга
18. Н.Цагаанхvv - МАХН-ын Ёс зvйн хорооны ажилтан
19. Ц.Цэнд-Аюуш - МАХН-ын 129 дvгээр vvрийн дарга, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны Засаг дарга
20. Д.Насанжаргал - Био комбинат ТЄYГ-ын дарга
21. С.Батдорж - Налайх дvvргийн ИТХ-ын дарга
22. Д.Идэвхтэн - УИХ-ын гишvvн, УИХ-ын дэд дарга
23. Ж.Гvррагчаа - УИХ-ын гишvvн
24. С.Батболд - УИХ-ын гишvvн
25. Т.Батболд - Төмөр Замын ХЭГ-ын орлогч дарга
26. М.Уламбаяр - НХНХХ-ийн дарга
27. Б Эрдэнэбат - НИТХ-ын тєлєєлєгч
28. Д.Батаа - Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
29. Д.Загджав - НИТХ-ын тєлєєлєгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргийн МАХН-ын хорооны дарга
30. С.Батмєнх - НИТХ-ын тєлєєлєгч, Иргэний Нисэхийн Ерєнхий Газрын дарга
31. И.Батнасан – Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАХН-ын хорооны дарга
32. Л.Баасгай – Багахангай дүүргийн ИТХ-ын дарга
33. Г.Цэрэндулам - МАХН-ын 42 дугаар vvрийн дарга, Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны Засаг дарга
34. Ц.Тунгалаг – Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга
35. Д.Бат-Эрдэнэ - НИТХ-ын тєлєєлєгч, “УБ зам” засварын vйлчилгээний газрын дарга
36. Л.Сайханцэцэг Хан-Уул дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
37. С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга
38. Ш.Энхсайхан - Налайх дvvргийн Засаг дарга, дүүргийн МАХН-ын хорооны дарга
39. П.Цогтбаатар - НИТХ-ын тєлєєлєгч, Баянгол дүүргийн Засаг дарга, Дүүргийн МАХН-ын хорооны дарга
40. П.Тєвсанаа – Баянгол дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
41. Ж.Бат-Эрдэнэ - ЗТАЖЯ-ны тєрийн нарийн бичгийн дарга
42. Б.Мєнхбаатар – Баянзүрх дүүргийн Засаг дарга
43. Ц.Болд - НИТХ-ын тєлєєлєгч, нийслэлийн Тохижилтын газрын дарга
44. Б.Пvрэвжав - НИТХ-ын тєлєєлєгч, нийслэлийн УСАГ-ын дарга
45. Д.Норолхоосvрэн – Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны Засаг дарга
46. Д.Ганболд - НИТХ-ын тєлєєлєгч, СЭЗТСХ-ийн дарга
47. Ч.Чимэдцогзол - МАХН-ын 92 дугаар vvрийн дарга, Чингэлтэй дүүргийн 3-р хорооны Засаг дарга
48. Н.Хажидсvрэн - НИТХ-ын тєлєєлєгч, “Орхон” их сургуулийн захирал
49. П.Мєнхжаргал - НИТХ-ын тєлєєлєгч, ИНЕГ-ын дэд дарга
50. Ш.Амгаланбаяр - НЗАА ИБХ-ийн дарга
51. К.Минаш - Налайх дvvргийн МАХН-ын хорооны дэд дарга
52. Л.Бямбасvрэн НМХГ-ын дарга
53. Б.Батзориг НИТХ-ын тєлєєлєгч, “Кёкvшюзан” хєгжил сангийн ерєнхий захирал
54. Г.Тємєрбаатар - Сvхбаатар дvvргийн МАХН-ын хорооны дарга
55. Д.Рэгдэл - МАХН-ын НYЗ-ийн гишvvн
56. Ё.Отгонбаяр - МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга
57. Г.Мєнхбаяр - НИТХ-ын дарга
58. Ц.Болдсайхан - НЗДТГ-ын дарга
59. Б.Алтанцэцэг - НХЗГ-ын дарга
60. Ш.Батсvх - ГХГЗЗГ-ын дарга
61. В.Отгондэмбэрэл - НИТХ-ын тєлєєлєгч, УБТЗ-ын дарга
62. Б.Эрдэнэбилэг - НИТХ-ын тєлєєлєгч, “МИАТ” ХК-ийн захирал
63. Ц.Болормаа - Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын ахлах тvшмэл, дүүргийн АСЭХ-ны дарга
64. Д.Отгонбаатар – Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тєлєєлєгч
65. Х.Цогцэцэг - МАХН-ын 112 дvгээр vvрийн дарга
66. А.Баянмєнх – Баянгол дүүргийн ТYК-ийн ТУЗ-ын дарга
67. Ц.Энхжаргал - МАХН-ын 10 дугаар vvрийн дарга, Баянгол дүүргийн 10-р хорооны Засаг дарга
68. Б. Тємєрхуяг - Нийслэлийн газрын харилцааны албаны дарга
69. Ж.Хандсvрэн - МАХН-ын 71 дvгээр vvрийн дарга
70. М.Туулсайхан - Багануур дүүргийн 1-р хорооны Засаг дарга
71. Д. Дуламсvрэн - МАХН-ын 116 дугаар vvрийн дэд дарга, Баянгол дүүргийн 8-р хорооны Засаг дарга
72. Г.Маналжав - НЄХГ-ын газрын дарга
73. Л.Амгалан - Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
74. Ш.Нарангэрэл - МАХН-ын 14 дvгээр vvрийн дарга
75. Д.Ганболд - Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
76. Д.Энхтуяа – Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга
77. С.Цахиур - УБ сангийн захирал
78. Б.Туул - ТЗ-ийн амралт YЦ-ын захирал
79. М.Энхболд - УИХ-ын гишvvн, Шадар сайд
80. Ц.Ганхvv - НЭМГ-ын дарга
81. П.Хангал - НИТХ-ын тєлєєлєгч, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
82. Г.Туул - БОЯ-ны газрын дарга
83. Ч.Буянжаргал – Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
84. Г.Мєнхзул – Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга
85. Д.Дамбапэлжээ - БН ХК-ийн захирал
86. Ж.Сансар - НМТГ-ын дэд дарга
87. М.Ганбаатар - НИТХ-ын тєлєєлєгч, нийслэлийн Ємчийн газрын дарга
88. Ч.Сайханбаяр - Нийслэлийн тээврийн газрын дарга
89. До.Энхбаяр - НИТХ-ын тєлєєлєгч, Нийслэлийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга
90. С.Баярмєнх - НИТХ-ын тєлєєлєгч, ГХЯ-ны Дипломат байгууллагын YААГ-ын дарга
91. Д.Очирбат - НИТХ-ын тєлєєлєгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Дүүргийн МАХН-ын хорооны дарга
92. С.Нямдаваа – Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны тэргvvлэгч гишvvн
93. Д.Занданбат - YТЕГ-ын хэлтсийн дарга
94. Х.Батбилэг - НИБМ-ийн албаны дарга
95. Б.Очбадрах - Бєєний худалдааны нэгдлийн ерєнхий захирал
96. ЦБанзрагч - БОЯ-ны газрын дарга
97. Н.Лхагвацэрэн - Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын АА-н тасгийн дарга
98. Д.Бааст – Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн ерєнхий эмч
99. Т.Энхтайван - НИТХ-ын тєлєєлєгч, ТЭХ-ний дэд сайд
100. Д.Дашзэвэг - ОСНААYУГ-ын Ерєнхий инженер
101. Р.Дагва - Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга
102. Б.Баярмагнай – Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
103. Б.Лхагва - УБЗ-ийн нарийн бичгийн дарга
104. О.Даваасамбуу - НИТХ-ын тєлєєлєгч, Ашигт малтмал, газрын тосны ХЭГ-ын орлогч
105. Т.Гантємєр - НИТХ-ын тєлєєлєгч, ЗГ-ын тєлєєлєгч
106. П.Алтантєгс – Сонгинохайрхан дүүргийн АСЗХ-ны дарга
107. С.Отгонбат - НИТХ-ын тєлєєлєгч, ГХОГ-ын хэлтсийн дарга
108. Б.Тємєрбаатар – Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга,
109. Дэ.Энхбаяр - НИТХ-ын тєлєєлєгч, нийслэлийн БСШУГ-ын дарга
110. Г.Єлзийбvрэн - НИТХ-ын тєлєєлєгч, Тємєр замын ХЭГ-ын албаны дарга
111. А.Амартvвшин - “Тод тамга” ХХК-ийн захирал
112. Ц.Цогзолмаа - НИТХ-ын тєлєєлєгч, Жендерийн YХ-ны дарга
113. Ц.Батбаяр - НИТХ-ын тєлєєлєгч
114. Ц.Сандуй - НГА-ны дэд дарга
115. Б.Тємєрчулуун - “Сэргэн мандалт” группын ерєнхийлєгч
116. Д.Батсайхан – Баянгол дүүргийн ТYК-ийн гvйцэтгэх захирал
117. Г.Доржханд - Сэтгэцийн Клиникийн нэгдсэн эмнэлгийн зєвлєх
118. Г.Батсайхан - ХХЭТ-ийн дарга
119. Т.Бадамжунай - УИХ-ын гишvvн
120. М.Цэрэндорж - НХОГ-ын орлогч дарга
121. Н.Болормаа - НИТХ-ын тєлєєлєгч, БСШУ-ны сайд
122. Б.Дагийхvv МАХН-ын 28 дугаар vvрийн дарга, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг дарга
123. Э.Мєнх-Очир – Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны дарга, УБ хотын Ерєнхий менежер
124. Б. Ундармаа - НИТХ-ын тєлєєлєгч, ”Бишрэлт Трейд” ХХК-ийн захирал
125. Р.Салдатхан – Сонгинохайрхан дүүргийн ИБМэдээллийн хэлтсийн дарга
126. А.Ганхуяг - “Омего” ХХК-ийн захирал
127. А.Энхбаяр - НЗАА-ны ХНААХ-ийн дарга
128. Д.Баярсайхан - НИТХ-ын тєлєєлєгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, НАСЭХ-ны тэргvvн
129. Э.Долгорсvрэн – Баянгол дүүргийн ЗДТГ-ын ТСХ-ийн дарга
130. У.Отгонбаяр - YХЯ-ны хэлтсийн дарга
131. Д.Баасансvрэн - НИТХ-ын тєлєєлєгч
132. Т.Анандбазар - “Содмонгол” группын ерєнхийлєгч
133. Р.Мєнхбат - НАСЗХ-ны тэргvvлэгч
134. Я.Аюушжав - НИТХ-ын тєлєєлєгч, Нийслэлийн Татварын газрын хэлтсийн дарга
135. Ч.Жаргалсайхан – МАХН-ын УЗ-ийн гишvvн
136. Д.Ванданмагсар - Нийслэлийн МАХН-ын хорооны Ахмадын хорооны дарга
137. Н.Оюундарь - “Цэ Энд ЦЭ” ХХК-ийн захирал
138. Д.Эрдэнэчимэг - “Мєнх дєл од” ХХК-ийн захирал
139. О.Доржсvрэн – Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
140. Н. Тавинбэх - БЦТС-ын гvйцэтгэх захирал
141. Н.Тємєрхvv - “Єндєр буян холдинг” ХХК-ийн захирал
142. Б.Чойжилсvрэн - НАСОХ-ны тэргvvн
143. Д.Энхтєр – МАХН-ын УЗ-ийн УТА
144. С.Сэржмаа - “Рааш булаг” ХХК-ийн захирал
145. Б.Зориг - Нийслэлийн Зvvний хvчний холбооны тэргvvлэгч гишvvн
146. Ж.Алтанжаргал – Нийслэлийн МАХН-ын хорооны Санхvv vйлчилгээний хэлтсийн дарга
147. Б.Мєнхтуяа - Нийслэлийн МАХН-ын хорооны УТ Ахлах ажилтан
148. Н.Алтансvх - Нийслэлийн МАХН-ын хорооны НБХ-ийн дарга
149. Т.Гантулга - БОЯ-ны ТНБДарга
150. О.Энхжавхлан – Нийслэлийн МАХН-ын Хорооны ХМОНХ хэлтсийн дарга
151. Б.Долгор - МУ-ын Ерєнхий сайдын зєвлєх
152. Б.Тогоохорол - Нийслэлийн МАХН-ын хорооны УТА
153. Б.Мєнхжаргал – Баянзүрх дүүргийн ТЗУХ-ийн дарга
154. П.Алтанцэцэг - Нийслэлийн эмэгтэйчvvдийн газрын даргын зєвлєх
155. Н.Даваасvрэн - Шадар сайдын АА-ны дарга
156. Ц.Хулан - Яруу найрагч
157. М.Чимгээ – Сүхбаатар дүүргийн НЭ-ийн дарга
158. Э.Цогт – Нийслэлийн МАХН-ын Орон тооны бус зєвлєлийн гишvvн
159. Л.Нинжжамц - Монголын Сонины Холбооны Гvйцэтгэх захирал

1 comment:

Anonymous said...

Хилийн дээс алхан хийдэг гэдэг юу үнэн тэр үнэн.subjeob